Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
А.Амартүвшин: 2025 онд нийслэлээс боловсролын салбарт 402 тэрбум төгрөгийг зарцуулаад байна

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлээс сургууль, цэцэрлэгийн бэлэн байдал, барилгын явц, урсгал засварын ажилд хяналт тавин, асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Энэ хүрээнд боловсролын салбарт  402 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр боловсролын салбарын ажлыг эрэмбэлж, зөв дэс дараатай гүйцэтгэх нь чухал. Тухайлбал, улсын сургуульд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдсэний дараа хувийн сургуулиудын 38 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг олгох нь зүйтэй гэв.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлээс чиг үүргийнхээ хүрээнд олон ажлыг хийсэн. Сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 108 тэрбум төгрөг, 22 байршилд газар чөлөөлтөд 70 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд 198 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн их засварт 20 тэрбум төгрөг, сургуулийн уурын зуух болон нэмэлт шугам, сүлжээний засварт Засаг даргын нөөцөөс 6.2 тэрбум төгрөгийг шийдсэн. Ийнхүү боловсролын салбарт 402 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гарган шийдвэрлээд байна. Сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, ор, дэр, тоног төхөөрөмж зэрэг тохижилтыг шийдээгүй нэг томоохон асуудал боловсролын салбарт байсан. Хамгийн сүүлд СХД-ийн 62 дугаар сургууль дээр ажиллахад барилгын зураг төслийн ажлын эх хувь нь Боловсролын яаманд очоод алга болсон. Тиймээс уг сургуулийг есдүгээр сарын 1-нд улсын комисст хүлээлгэн өгөх ажил аравдугаар сарын 1 болж хойшилсон байсан. Анги, танхим нь мөн л ширээ, сандалгүй байгаа. Дээр нь нэмээд Боловсролын сайд хувийн хэвшлийн 180 гаруй сургуульд 38 тэрбум төгрөгийн хувьсах зардал өгөх гэж байна. Үүнээс урьтаж улсын сургуульд хөрөнгө оруулалт хийж, хүүхдүүд суралцах таатай орчныг бүрдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэхэд төсвөө зарцуулах хэрэгтэй. Боловсролын тэгш бус байдлыг ингэж дэмжиж болохгүй” гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан