Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Голомт банк “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д дэмжигч байгууллагаар ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хилийн чанадаас 230 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн иржээ.Үүний дотор бизнес эрхлэгчид, жендерийн тэгш байдал, олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн судлаачдаас гадна зарим орны парламент, Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилга, чиглэлд идэвх, оролцоотой ажиллаж ирсний хувьд Монгол Улсад зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалтад 2 дахь жилдээ хамтран ажиллалаа. Чуулга уулзалтын үеэр “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчид”хэсэгт өрнөсөн панел хэлэлцүүлэгт Голомт банкны Жижиг, дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа, “Түүний мөрөөдлийг санхүүжүүлье: Эмэгтэйчүүдэд зориулсан хөрөнгө оруулалтыг нээх” сэдэвт панел хэлэлцүүлэгт Голомт банкны Олон улсын банкны газрын захирал Б.Энхзаяа нар панелистаар оролцож, санал бодлоо хуваалцлаа.Форумын хүрээнд “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”-г Сүхбаатарын талбайд 2 өдрийн турш зохион байгуулсан бөгөөд Голомт банк тус үзэсгэлэнд харилцагч байгууллагуудынхаа "Women owned" шошготой бараа бүтээгдэхүүнийг танилцуулахын зэрэгцээ бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж ажилласан юм. “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”-нд Голомт банкнаас гадна бусад арилжааны банкнуудын харилцагчид, нийслэлийн 9 дүүргийн 125 гаруй эмэгтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бүсгүйчүүд оролцсон байна.

Inspire-Impact-Invest буюу “Урам зориг өгөх, Нөлөөлөл үзүүлэх, Хөрөнгө оруулах” уриан дор олон улсын төлөөлөгчдийг нэгтгэсэн энэ удаагийн чуулга уулзалтаар жендерт суурилсан эдийн засгийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг дэмжиж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг сорилтыг сонсон, оновчтой шийдлийг хамтдаа эрэлхийлэхийг зорьсон юм. Энэхүү үндсэн зорилгоос гадна хамтын ажиллагааг бэхжүүлж, хил дамнасан түншлэл, хөрөнгө оруулалтын шинэ гарцуудыг нээж, харилцан мэдээлэл солилцох таатай орчныг бүрдүүлсэн давхар ач холбогдолтой арга хэмжээ болсныг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч банк”

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан