Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК “МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” -Д ОРОЛЦОЖ БАЙНА

 “Монгол-Хятадын Экспо” тав дах удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Монгол-Хятадын тав дах удаагийн экспод Монгол, Хятад болон бусад улс орнуудын 1500 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.

 

Монгол Улсаас Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Г.Учралаар ахлуулсан төр, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 350 гаруй байгууллага оролцож байна.

Тус арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, нүүрсний борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх талаар урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллахаар санал солилцлоо.Монгол Улс БНХАУ-тай хийж буй худалдааны эргэлт 2024 оны байдлаар 19.1 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлогын дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр тундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БНХАУ-ын 400 гаруй аж ахуйн нэгжид худалдан борлуулж буй коксжих болон эрчим хүчний нүүрсний худалдаа эзэлж байна.  

 

 

 

 

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан