Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Гадаадаас авах цахим үйлчилгээ, цахим дэлгүүрийн бараанд НӨАТ ногдуулдаг болно

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Х.Ганхуяг НӨАТ-ын тухай хуулийн төслийн талаар танилцуулав. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын найман гишүүн багтжээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "ХХОАТ-ыг 20 хувь болгоно гэдэг нь худлаа. 2022 оноос хойш ХХОАТ “Хувь хүний орлогын албар татвар”-ын хуулиар 10,15,20 хувийн шатлалтай болж хэрэгжиж байна. Төсвийн хуулийг дагуулж энэ татвар нэмэгдсэн нь бага, дунд орлоготой иргэдэд илүү ачаалал авчирсан гэдэг үүднээс ажлын хэсгийн гишүүд орлогоос хамааран бууруулах зохицуулалтыг хуульд тусгасан. Энэ нь өндөр орлоготой иргэдээс их татвар авна гэсэн үг биш" гэв.
 
Манай улсын нийт иргэдийн 80 гаруй хувь нь гурван сая хүртэлх төгрөгийн цалин авдаг. 

Ажлын хэсгийн зүгээс дөрвөн их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт хийхээр тооцжээ. Энэ хэмжээгээр иргэдийн татварын ачаалал буурна. 

ХХОАТ, НӨАТ дээр: 

  1. 800 мянган төгрөгийн цалинтай хүн 13 хувийг татвар төлдөг бол 0.8 хувь болно.
  2. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн ХХОАТ, НӨАТ-т 202 мянган төгрөг төлдөг бол хоёр дахин буурна.
  3. 3.5 сая төгрөгийн цалинтай хүн 488 мянга буюу 14 хувийг татварт өгдөг бол 9.5 хувь болно.

Одоогийн хуулиар жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлдөг. Шинэ төслөөр 360 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлнө.

Мөн НӨАТ-ын буцаан олголтыг шатлалтай болгоно. Тухайлбал нэг иргэний 500 мянган төгрөгийн худалдан авалтаас НӨАТ-ыг 100 хувь чөлөөлнө. 500-800 мянган төгрөгийн худалдан авалтаас НӨАТ-ын 50 хувийг чөлөөлнө гэв. Үүнээс дээш дүнд одоогийн 2 хувийн буцаан олголт хэвээр байна.
 
Нэг өрхөд НӨАТ-ын баримт бүртгүүлдэг хэдэн ч хүн байсан яг энэ шатлалаар буцаан олголтоо авна. Ингэснээр буцаан олголтыг 5 хувь болгохоос илүү хөнгөлөлт иргэн эдэлнэ гэв.

1 Сэтгэгдэл
трампын хоригт орох юм байна зүгээр л бүгд нэг татвар төлцгөөе халамжаа багасга Хөрөнгөтнүүдээ дэмж хөгжинө
Хамгийн их уншсан