Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэл Улаанбаатарын есөн дүүрэг, 204 хорооны  Засаг дарга нартай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, шийдлийн талаар ярилцлаа. 

Төр-иргэний итгэлцлийн гүүр бол хороодын Засаг дарга нар юм. Та бүхэн иргэдэд төрийн бодлогыг шууд хүргэдэг онцгой үүрэгтэй төлөөлөгчид гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого алдагдсан нь өнөөдрийн бухимдлын учир шалтгаан болоод байна. Өнгөрсөн 30 жилийн хугацааны энэ бүх алдааг өргөс авсан мэт шийдэх боломжгүй. Гэхдээ бодлогын хувьд хамтдаа зүтгэж, эв нэгдэлтэй байж шийднэ гэлээ. 

Байгалийн асар их баялагтай, өргөн уудам газар нутагтай, өсөж яваа, оюунлаг залуу үетэй улс маань хөгжиж, ард иргэд сайн сайхан амьдрах ёстой. Нээлттэй, хүчирхэг, чөлөөт сэтгэлгээтэй монгол хүн бол Монгол Улсын үндэсний баялаг. Монгол хүний хөгжил Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Үүнийг бид “Нэг монгол” гэж нэрлэж байна. Уул уурхай Монголын өнөөдрийн баялаг бол ирээдүйн баялаг нь эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол хүн байх ёстой. Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийн өгөөжийг өрх бүрд хүртээх бодлого хэрэгжүүлнэ. Иргэн бүрд хүртэх өгөөж бол эдийн засгийн үзүүлэлтийг илтгэх гол хэмжүүр хэмээн үзнэ. Бид эдийн засгаа ойрын таван жилд хоёр дахин, 2030 он гэхэд дөрөв дахин тэлнэ. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хороодын Засаг дарга Та бүхний үүрэг, оролцоо хамгийн чухал. Хүний хөгжлийг дээдэлсэн Засгийн газрын тулах тулгуур нь иргэдтэйгээ хамгийн ойрхон ажилладаг төрийн түшээд юм хэмээв. 

Уулзалтын үеэр хороодын Засаг дарга нар санал бодлоо илэрхийлж, Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав. Тэд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, хиймэл оюунд суурилсан бодлого хэрэгжүүлэх, халамжийн бодлого хавтгайрч байгааг өөрчлөх, хуучны орон сууцны хорооллыг дахин төлөвлөлтөд  хамруулахад эрх зүйн орчныг сайжруулах, нийтийн боловсрол, ёс суртахууныг дээшлүүлэх зэрэг олон асуудлаар санал бодлоо илэрхийлж ярилцлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан