Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Сургууль, цэцэрлэгт явдаггүй тусгай хэрэгцээт хүүхдүүдийг дэмжих төвийн үйлчилгээнд хамруулна

2024 оны тоон мэдээгээр манай улсад нийт 14,609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. 

Үүнээс сургууль, цэцэрлэгийн насанд хүрсэн боловч хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа 2500 гаруй хүүхэд байгаа юм. 

Мөн сургууль цэцэрлэгт хамрагддаг ч нэмэлтээр сэргээн засах үйлчилгээ, асаргаа сувилгаа шаардлагатай олон хүүхэд байна.

Холбогдох хуульд заасны дагуу  Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төвийн дүрмийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтран баталж, 2025 оны улсын төсөвт 6,8 тэрбум төгрөгийг тусгасан. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 2025 оны 05 дугаар сард тендер зарлан  дэмжих төвийн үйлчилгээ үзүүлэх 7 байгууллагыг сонгон шалгаруулснаас 6 нь нийслэлд,  нэг төв нь Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байна.  

Одоогоор дэмжих төвийн үйлчилгээнд нийт 215 хүүхэд хамрагдаад байна.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан