Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Нүүдэлчин фестиваль”-д 400 орчим тамирчин өрсөлдөж, 100 гаруй хүлэг уралдана

Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ний өдрүүдэд болно.

Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морин уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.

Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна.

Өнгөрсөн жилийн “Нүүдэлчин-2024” фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж, хурдан морины их насны уралдаанд Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар түрүү магнайд хурдалжээ.

Харин үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харвач Ч.Чимэддулам түрүүлж, шагай харвааны багийн төрөлд Дорноговь Г.Алдар ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг Хеттрик групп”-ийн баг, цуваа харваанд Төв аймгийн Баян сумын харьяат, “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн, адуучин тэмцээнд Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн нар тэргүүн байр эзэлжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан