Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна

Наймдугаар сарын 20-нд үргэлжлэн орсон борооны улмаас Хүннү 2222, Жапан таун орчимд “Авто зам дээр их хэмжээний ус тогтсон” гэсэн дуудлага мэдээллийн дагуу холбогдох албаныхан өчигдөр оройн 20:00 цагт ус зайлуулах системийн хэвийн ажиллагааг хангуулж ажиллалаа. 

Тухайн байршилд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар ажилласан юм.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Улаанбаатар хотод тархмал байдалтай хур тунадас орж, өчигдөр Таван шар орчим, Хүннү 2222, Вокзал орчим, Сонгинохайрхан дүүргийн 32-р байрны орчимд ус тогтсон. Байршлуудыг хэвийн болгож ажилласан. Хүннү 2222-ын шугамын хувьд “Суруга Монгол” ХХК хийсэн авто замын борооны ус зайлуулах шугам. Хойноосоо “Хурд” хорооллын урд талын замаас шугамуудаа холбож авчраад худгууд гаргасан ч одоо энэ шугамд гаргалгаа хийх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ байршилд 2023 онд ус тогтдоггүй байсан. 2024 онд ус тогтож, хотын дарга Х.Нямбаатар байршил дээр нь ажиллахад 2-3 байгууллага тус шугамыг таслаад усаа шавхаж байсан нөхцөл байдал тогтоогдсон. 2026 онд уг байршилд гаргалгаа гаргахаар зураг төлөвлөсөн байгаа” гэв.

Нийслэлийн авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд, ялангуяа шинээр баригдаж байгаа барилгууд хөрсний усаа шахах асуудал их гардаг. Үүний улмаас борооны ус зайлуулах шугам ачааллаа дийлэхгүй болох тохиолдлууд үүсдэг. Тиймээс анхнаас нь барилгуудыг борооны ус зайлуулах шугамаа шийдэж явах, уялдаатай холбоотой ажиллах хэрэгтэйг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэллээ.

Нийслэлийн хэмжээнд Нарны гүүрний урд тал, Энхтайваны гүүрний дор, Ажилчдын гудамж, Саппоро зэрэг их хэмжээгээр ус тогтдог байсан 24 байршилд үе шаттай ус зайлуулах шугам угсарч байгаа. Энэ жил 10 гаруй байршилд шугам угсралтын ажлыг ирэх сарын 30-ны дотор дуусгахаар ажиллаж байна. Ирэх жил ус их ихээр тогтдог үлдсэн байршлуудын шугам угсралтын ажлыг дуусгана. Наймдугаар сарын 20-21-ний бороо орж байгаа өдрүүдэд нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабт мэргэжлийн байгууллагуудын нийт 95 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан