Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
ОБЕГ: Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл өнгөрсөн хоногт бүртгэгдээгүй

Цаг уурын байгууллагаас гаргасан их хэмжээний бороо орох сэрэмжлүүлэг мэдээллийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр хангаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.

Мөн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг бүх төрлөөр иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулсан юм.

Нийслэлийн хэмжээнд 38 мм хүртэл орсон хур тунадасны улмаас Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 25 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 6 дуудлагад зөвлөгөө өгч, 19 дуудлагаар 1065 тн усыг соруулж, аюулгүй болголоо.

Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл өнгөрсөн хоногт бүртгэгдээгүй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан