Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
НОБГ: Өнөөдөр 15:00 цагаас хойш усархаг аадар орж, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй

Нийслэлд өнөөдөр усархаг бороо үргэлжлэн орно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай штабаас нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Цаг уурын байгууллагаас өнөөдөр 05:00-07:00, 14:00-16:00, 20:00-00:00 цагийн хооронд усархаг бороо орохыг мэдээлж, сэрэмжлүүлж байна.  Улаанбаатар хотод өнөөдөр 05:00-07:00 цагийн хооронд 1.5-3 мм хэмжээтэй бороо оржээ. Улаанбаатар хотод 15:00 цагаас хойш усархаг аадар бороо орно, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрнэ гэсэн таамгийг хүргүүлсэн. Иймд Үдээс хойш орох борооны эрчим нэмэгдэх тул шуурхай албад онцгойлон бэлтгэл ханган ажиллаж буй юм байна.  

Одоогоор БЗД, СБД-ийн авто замын уулзварт ус тогтсон гэх дуудлага мэдээлэл Улсын онцгой комиссын Шуурхай штабт ирсэн байна. Одоогоор үер, усны аюултай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байгааг мэдээлэв.

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр үүсэж болзошгүй эрсдэлийг тооцоолон дүүргүүдийн шуурхай штаб, Засаг дарга нарт 8 үүрэг өгчээ. Тухайлбал, үер ус тогтож болзошгүй 95 цэгт бэлтгэл, бэлэн байдлыг хангах, В1 давхар зэрэг цахилгааны систем, авто зогсоол байрладаг хэсэгт хамгаалалтын далан үүсгэх зэрэг үүрэг өгсөн байна.

Мөн “Төрийн захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр уртасгасан цагаар ажиллана, тиймээс цагтаа тарна гэдэг асуудал байж болохгүй” гэдэг үүрэг, даалгаврыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан