Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн жилд 50 сая метр.куб усыг төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн 3 төслийг 2025 онд улсын комисст хүлээлгэн өгөхөөр хуваарийн дагуу ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг 93 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийн системд жилд 50 сая метр.куб ус нийлүүлнэ.

Тодруулбал, Улаанбаатар хотын баруун хэсэгт орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүд байгуулж, хоногт 140 мянга, жилд 50 сая метр.куб хүртэл хэмжээний усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

Өнөөдрийн байдлаар Биокомбинат, Шувуун фабрикт нийт 30 худгийн өрөмдлөг, тоноглол, ус дамжуулах 55 км шугам хоолойн угсралтын ажил 89 хувьтай байна.

Ирэх арваннэгдүгээр сард ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

Түүнчлэн Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, хяналт-удирдлагын скада системийн хэрэгжилт 99 хувьтай байгааг Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл танилцууллаа.

1 Сэтгэгдэл
Улаанбаатараас дээш усны нөөц бий болгоно гээд аль социализмын үед ЗХУлсын хөрөнгө оруулалтаар шийдсэн байсныг одоо жорлонгийн усыг цэвэршүүлж хэрэглэх бодлоготой болж байна уу?.Жишээлбэл Гачуурт орчимд Хар усан тохойд гэж байсан. Гэтэл одоо жорлонгийн усаа хэрэглэдэг болох болж байна уу?.
Хамгийн их уншсан