Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулах төсөл 86.5 хувьтай хэрэгжиж байна.

Төслийн үр дүнд Шинэ төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцыг барьж байгаа бөгөөд жилд ДЦС 3, 4-т ашиглаж буй 18 сая метр.куб гүний усыг хэмнэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн гүйцэтгэл 82 хувьтай хэрэгжиж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой.

  • Зардал нөхөхөд чиглэсэн техникийн туслалцааг бий болгоно.
  • Гэр хорооллын усан хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулна.
  • Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
  • Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэж, бохирдлыг хянана.
  • Усны үнэ цэн, үйлчилгээний өртгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшмэл хандлагыг өөрчилнө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан