Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 11 УДААГИЙН АРИЛЖААГААР 819.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна "Токио 2025" Зуны XXV Дифлимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ ЦЕГ: Зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, нэг хүн хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 11 УДААГИЙН АРИЛЖААГААР 819.2 МЯНГАН ТОНН НҮҮРС БОРЛУУЛЛАА

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ долоо хоногт буюу 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн хугацаанд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 13 удаагийн арилжаа хийснээс 11 нь амжилттай болсноор 58.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 819.2 мянган тонн нүүрс борлууллаа.Компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна. Тухайлбал 819.2 мянган тонн нүүрс борлуулсны 576 мянган тонныг нь буюу 70%-ийг нь 1/3 коксжих нүүрсний борлуулалт, 147.2 мянган тонныг нь буюу 18%-ийг нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 12%-ийг нь баяжуулсан бүтээгдэхүүний борлуулалт тус тус бүрдүүлсэн байна.Нүүрсний үнийн хувьд 1/3 коксжих нүүрсний үнэ 66.4-75.2 ам.долларт, эрчим хүчний нүүрсний үнэ 39.0-40.2 ам.долларт, баяжуулсан коксжих нүүрсний үнэ 131.9-140.3 ам.долларт, баяжуулсан эрчим хүчний нүүрсний үнэ 50.4-51.6 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Бүрэн эрхт төлөөлөгчийн баг биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэмийн хугацаанд 23 удаагийн арилжаагаар 95.4 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.46 сая тонн нүүрс борлуулаад байгаагаас 56%-ийг нь буюу 819.2 мянган тонныг нь энэ долоо хоногт борлуулсан үзүүлэлттэй байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан