192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Дэлхийн хамгийн том сургууль 44 мянган сурагчтай
Дэлхийн хамгийн том сургууль хаана байдгийг та мэдэх үү. Тэгвэл хамгийн том дунд сургууль 2050 он гэхэд хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх Энэтхэгт байдаг ажээ. Тэр бол Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужийн Лакнау хэмээх дунд сургууль юм. Тус сургууль 44 мянган сурагчтай, 1000 гаруй анги танхимтай, 2500 багштай гэнэ. Лакнаугийн дунд сургууль өнгөрсөн онд 39437 сурагчтай байхдаа Гиннесийн номонд бичигдэж байсан юм. Гурваас 17 насны хүүхдүүд сурдаг, нэг ангидаа 45 сурагчтай энэ сургууль бага ангийн сурагчдаасаа сар бүр 18 ам.долларын төлбөр авдаг бол ахлах ангийнхан 47 ам.долларын төлбөртэй гэнэ. Энэ сургуулийг 1959 онд анх таван сурагчтайгаар байгуулж байсан бөгөөд дараа төлөх нөхцөлтэйгээр 300 рупигийн төлбөртэй байсан гэдэг. Харин одоо улсынхаа төдийгүй дэлхийн хамгийн том сургууль болж, Гиннесийн дээд амжилт тогтоогоод байна.
Лакнау хэдийгээр дунд сургуулийнхаа хэмжээнд дэлхийд тэргүүлдэг боловч Энэтхэгийн өөр нэг сургуулийн хажууд бол өчүүхэн жижигт тооцогдоно. Тэр бол Индира Гандигийн нэрэмжит Үндэсний Нээлттэй их сургууль юм. Тус их сургууль дөрвөн сая оюутантайгаар дэлхийн хамгийн том их сургууль хэмээн мөн л Гиннесийн рекорд тогтоогоод байгаа юм.
Дэлхийн хамгийн том сургууль хаана байдгийг та мэдэх үү. Тэгвэл хамгийн том дунд сургууль 2050 он гэхэд хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх Энэтхэгт байдаг ажээ. Тэр бол Энэтхэгийн хамгийн олон хүн амтай Уттар Прадеш мужийн Лакнау хэмээх дунд сургууль юм. Тус сургууль 44 мянган сурагчтай, 1000 гаруй анги танхимтай, 2500 багштай гэнэ. Лакнаугийн дунд сургууль өнгөрсөн онд 39437 сурагчтай байхдаа Гиннесийн номонд бичигдэж байсан юм. Гурваас 17 насны хүүхдүүд сурдаг, нэг ангидаа 45 сурагчтай энэ сургууль бага ангийн сурагчдаасаа сар бүр 18 ам.долларын төлбөр авдаг бол ахлах ангийнхан 47 ам.долларын төлбөртэй гэнэ. Энэ сургуулийг 1959 онд анх таван сурагчтайгаар байгуулж байсан бөгөөд дараа төлөх нөхцөлтэйгээр 300 рупигийн төлбөртэй байсан гэдэг. Харин одоо улсынхаа төдийгүй дэлхийн хамгийн том сургууль болж, Гиннесийн дээд амжилт тогтоогоод байна. Лакнау хэдийгээр дунд сургуулийнхаа хэмжээнд дэлхийд тэргүүлдэг боловч Энэтхэгийн өөр нэг сургуулийн хажууд бол өчүүхэн жижигт тооцогдоно. Тэр бол Индира Гандигийн нэрэмжит Үндэсний Нээлттэй их сургууль юм. Тус их сургууль дөрвөн сая оюутантайгаар дэлхийн хамгийн том их сургууль хэмээн мөн л Гиннесийн рекорд тогтоогоод байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
:P
xaraal idcen 4 say uu?
2012.10.18























