Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ

Архаг ангилалд багтдаг өвчний оноштой хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт тавихгүй байх шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт /2025.08.12/ ЭХЭМҮТ-д ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн.

Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж дээрх хязгаарлалтыг цуцалсан байна. Тодруулбал,

• Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд квот тавихгүй,

• Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний төсвөөс энэ онд найман тэрбум төгрөг татаж, хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар шийдвэрлэв. Ирэх жилүүдэд энэ зардлыг улсын төсөвт тусгаж шийдвэрлэж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо. 

Ингэснээр ЭХЭМҮТ төдийгүй улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан