Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна

Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн.

Гэвч дахин зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах зөрчил гарсаар байгаа учраас дүүргийн хэмжээнд нэгдсэн байдлаар ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн менежер Л.Цэеэрэгзэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Чингэлтэй дүүргийн төвийн хэсгээр зургаан ч байршилд ТҮЦ-үүд нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулах зөрчил гараад байна. Эдгээр байршилд 3-4 удаа ТҮЦ нүүлгэн шилжүүлэх тухай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлага биелүүлээгүй учраас ТҮЦ-үүдийг дахин албадан нүүлгэж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ийг өмнө нь гурван удаа нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулсан” гэдгийг хэллээ.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, хашаа хайс, гараашийг буулгах, нүүлгэх зохицуулалт хийж, гудамж талбайг чөлөөлж, зарим байршилд ногоон байгууламж, тохижилтын ажил гүйцэтгэж байгаа билээ. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан