Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна "Токио 2025" Зуны XXV Дифлимпын наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзав Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ ЦЕГ: Зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, нэг хүн хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана Чингэлтэй дүүргийн 6 байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсныг нүүлгэн шилжүүлж байна МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ Хугацаат цэргийн алба хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна
Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ

Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Ч:7 "Нисэх-МУБИС-Ард кино театр", Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-Хүнсний 4-р дэлгүүр" чиглэлийг Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино теарт-МУБИС” болгон өөрчлөлт оруулав.

 

 

 

Түүнчлэн Ч:22 “Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийн замнал хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа их байдаг тул хүлээгдлийг багасгаж үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс энэхүү чиглэлийг богино эргүүлж Ч:22 “Шадивлангийн эцэс-МҮЭСТО-Тээврийн товчоо” болгон Ч:82 “Чингис СООСЭ-10-р хороолол” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

 

 

Эдгээр чиглэлийн үйлчилгээг наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн зураглалын дагуу үйлчилнэ үү. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан