Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Элчид сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт хандан шинээр томилогдсон албанд нь баяр хүргэж, амжилт хүслээ.Улмаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Ван Сяохунаас баяр хүргэж илгээсэн хүндэтгэлийн захиа болон энэ оны 9 дүгээр сард зохион байгуулагдах Дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны олон улсын чуулга уулзалтад оролцох урилгыг тус тус уламжлан гардууллаа. Л.Мөнхбаатар сайд хариу талархал илэрхийлээд “Өнөө цагийн нийгмийн аюулгүй байдалтай холбогдон үүсэж байгаа сорилт бэрхшээлүүдийг хамтын хүчин чармайлт, түншлэлээр даван туулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой дээрх чуулга уулзалтад оролцоно” гэдгээ мэдэгдлээ. 

БНХАУ-ын талаас манай хууль зүй, дотоод хэргийн салбарт алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт дадлага, техник туслалцааны чиглэлээр үр дүн бүхий дэмжлэг үзүүлдэг бөгөөд уг хамтын ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Элчин сайд өндөр идэвх, оролцоотой ажилладаг. Цаашид ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээ, кибер орчинд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд БНХАУ-аас туршлага судалж, хамтран ажиллах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар илэрхийлэв. Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн салбарт сүүлийн үед хэрэгжүүлж буй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэж буй ажлуудыг сайшаан онцлоод дээрх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Уулзалтад   ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цагдаагийн ахлах атташе Ши Юуньбинь, цагдаагийн атташе Э.Жаранзургаа, Улс төрийн хэлтсийн атташе Жао Хонюй нарын төлөөлөл оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан