Өнөөдөр (2025.8.14) НОБЕГ-аас Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх хяналт шалгалтын талаарх мэдээлэлд ЗӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд 17 аймгийн 130 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд 2014-2024 онд тарваган тахлын нийт 20 хүний өвчлөл бүртгэгдсэнээс 9 нас баралтын тохиолдол буюу нас баралтын тохиолдол 45 хувьтай байгаа аж. Энэ нь 6 аймгийн 13 сум, Улаанбаатар хотод бүртгэгджээ.
“Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг цочмог халдварт өвчин. Нийт тарваган тахлаар өвчилсөн хүмүүсийн их уурхай нь 100 хувь тарваганаас халдвар авсан. Үүний 66 хувь нь тарвагыг агнах өвчих үедээ шууд хавьтлын замаар, 28,6 хувь нь тарваганы түүхий, шүүрхий бүтээгдэхүүн идэх буюу хоол боловсруулах замаар, 4,8 хувь тарваганы бөөсөнд хазуулж дам халдварын замаар тус тус халдвар авсан байна. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас нь 14-55 нас байна. Өвчлөлийн нууц хугацаа нь 2-3 хоног байдаг ба өндөр халуурах булчирхай томрох зэрэг эмнэлзүйн шинж илэрдэг” гэв.
Тарваганы түүхий, шүүрхий бүтээгдэхүүн хэрэглэх, тарвагатай ойртохгүй байхыг анхааруулж байна. Хэрэв тарвагатай ямар нэгэн байдлаар ойртсоны улмаас дээрх шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.