Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд зориулан нийслэлийн хэмжээнд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.

Тодруулбал:

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай;
Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв;
Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, Баялаг ундраа худалдааны төвийн гадна талбай;
Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Байгаль Эх цогцолборын талбай;
Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, Апексийн дэлгүүрийн урд талбай;
Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, “Шинэ сандэй” худалдааны төв гадна талбай;
Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Аса арена гадна талбай;
Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж;
Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Голомт хотхоны хойд талбай;
Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, IC паркт үзэсгэлэн худалдаа эхэлсэн.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаа нь хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлж байгаагаас гадна, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулан, хотын түгжрэлийг бууруулж байгаа юм.

Үзэсгэлэн худалдаанд оролцогч “Радуга” хүүхдийн гутлын дэлгүүрийн төлөөлөгч А.Эрдэнэтуяа “Манай байгууллага нь уг үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байна. Үзэсгэлэн худалдаанд оролцсоноор хотын төвд түгжрэлгүй, хөл хөдөлгөөн их байдаг тул борлуулалт нэмэгддэг талтай. Мөн үзэсгэлэн худалдааны талбайн түрээс бага, зохион байгуулалт сайн байдаг нь үйлчилгээ эрхэлдэг бидний хувьд томоохон дэмжлэг болдог” гэв.

Түүнчлэн энэ жилийн тухайд үзэсгэлэн худалдаанд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч дотоодын топ найман компани оролцож, үйлдвэрийн үнээр, и-баримттайгаар бүтээгдэхүүнээ худалдаалж байгаагаараа онцлогтой аж.

1 Сэтгэгдэл
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан