БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ИДЭВХЖИЖ ЭХЭЛЛЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны хамгийн өндөр экспорт хийсэн өдөр наймдугаар сарын 7-ны өдөр 1000 тээврийн хэрэгсэл болж өслөө.“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулсан БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрсээ татан авах үйл ажиллагаа удааширч, экспортын хэмжээ эрс багасаад байсан. Үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэн, экспортыг идэвхжүүлэх, тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлж, салбар дундын уялдаа холбоог сайжруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгосон.Үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж тодорхой үр дүнд хүрч байна. 2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр 1000 автомашин нүүрс экспортолсны 851 нь урт хугацаат гэрээтэй аж ахуйн нэгж, 149 нь биржийн арилжаагаар худалдан борлуулсан аж ахуйн нэгжүүдийн нүүрс байна. Энэ нь 2025 оны хамгийн өндөр үзүүлэлттэй экспорт хийсэн өдөр байлаа.Мөн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн худалдан авсан нүүрсний ачилтыг нэмэгдүүлж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 8 ачаатай галт тэргээр 24,4 мян.тн нүүрсийг тээвэрлэж экспортод гаргалаа. Энэ нь мөн л тухайн тээвэр эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлттэй өдөр юм.
0 Сэтгэгдэл

























