Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Харцагууд өнөөдөр Туркменистаны шигшээтэй тоглоно
Ливаны нийслэл Бейрут хотноо олон улсын сагсан бөмбөгийн холбооны Азийн аваргуудын цомын тэмцээн болж буй. Манай улсаас дээд лигийн удаа дараагийн аварга “Хараагийн харцага” баг энэ тэмцээнд өрсөлдөж тойргийн хоёр тоглолт хийжээ. Тэд эхний тоглолтдоо Ираны “Махрам” багтай тоглож 121:66 харьцаатай ялагдал хүлээсэн бол дараа нь эзэн орны шигшээ багийн залуустай тоглож 100:53 харьцаатай мөн л ялагдсан байна. Харин тэд ээлжит тоглолтоо өнөөдөр Туркменистаны “Белент Ашхабат” багтай хийх юм. Дашрамд сонирхуулахад 2010 онд БНХАУ-ын Наньжинд болсон зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ баг Туркменистаны шигшээг илт давуугаар хожиж байсан юм.
Ливаны нийслэл Бейрут хотноо олон улсын сагсан бөмбөгийн холбооны Азийн аваргуудын цомын тэмцээн болж буй. Манай улсаас дээд лигийн удаа дараагийн аварга “Хараагийн харцага” баг энэ тэмцээнд өрсөлдөж тойргийн хоёр тоглолт хийжээ. Тэд эхний тоглолтдоо Ираны “Махрам” багтай тоглож 121:66 харьцаатай ялагдал хүлээсэн бол дараа нь эзэн орны шигшээ багийн залуустай тоглож 100:53 харьцаатай мөн л ялагдсан байна. Харин тэд ээлжит тоглолтоо өнөөдөр Туркменистаны “Белент Ашхабат” багтай хийх юм. Дашрамд сонирхуулахад 2010 онд БНХАУ-ын Наньжинд болсон зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ баг Туркменистаны шигшээг илт давуугаар хожиж байсан юм. Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
Zaawal unsh
Naad medeegee joohn vndesleltei zuw um bichij tawildaa ....Aziin awarguudin tsomin temtseend ulsin shigshee baguud bish clubuud ordog bas naad neg t1 eh surwaljaa durd,,,Archaagui!!!
2012.10.23
























