Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хүүхэд багачуудад үндэсний бахархалт үзэл, түүх, өв соёл, уламжлалт ёс заншил, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Байгальд амьдрах арга ухаан-2025 төсөл амжилттай үргэлжилж байна.

“Байгальд амьдрах арга ухаан” төсөл нь зусланд амарч буй хүүхэд багачуудад зөв, аюулгүй амьдрах ухаанд сурган дадлагажуулахаас гадна монгол ахуй, хэл соёл, гэр бүлийн хүмүүжил, монгол гэр барих ёс заншлыг таниулах сургалтуудыг зохион байгуулж байгаа нь цахим хэрэглээнд хэт автагдаж буй орчин үеийн хүүхдүүдэд тун чухал ач холбогдолтой юм.

Одоогоор Улаанбаатар хотын Олон Улсын “Найрамдал”, “Сансар” болон “Нарс”, “English Camp”, “Dream Camp”, “Galaxy”, Баянзүрх дүүргийн “Хөдөлмөр”, “Янзага”, “Өнөр бүл” хүүхдийн төвийн нийт 5800 гаруй хүүхдүүд тус хөтөлбөрт хамрагдаад байна.

“Эх оронч хүүхдүүд” хөтөлбөрийг “Сансар” олон улсын зуслангийн 8 дугаар ээлжид амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид өөртөө болон нөхөртөө эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвартай болж, говь, цөл, уул, ой, ширэнгэ, гол мөрөн, цаг агаарын эрс тэс нөхцөлд хэрхэн амьд гарах арга ухаанд суралцах төдийгүй Монгол эр хүний ёс жудаг, эмэгтэй хүний эрхэмлэх зүйл, гэр бүлийн үнэ цэнэ, Монгол ахуй өв соёл, Эх оронч үзэл, Эр зоригийн тухай суралцаж, улс орныхоо хөгжилд хүн бүрийн хичээл зүтгэл, оролцоо чухал гэдгийг ойлгож, эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг мэдэрч улмаар олон төрлийн мэдлэг, дадлага, ур чадварыг эзэмшиж байна.

Сургалтын төгсгөлд хүүхэд, багачуудын сурч мэдсэн зүйлсийг “Амьд үлдэх 30 минут” буухиа тэмцээн хэлбэрээр зохион байгуулж энэхүү сургалтаар заагдсан бүх хичээлийг Цэрэгжилтын тэмцээнтэй адил хүүхэд багачуудад зориулсан цогц агуулгатай буухиа тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг төслийн хүрээнд цэргийн алба хаагчдын гэр бүл тэдний үр хүүхдүүдийг дэмжих зорилгоор 100 хувь үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгээр шагнасан нь Зэвсэгт хүчний офицер, ахлагч тэдний үр хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчинд эергээр нөлөөлөхийн зэрэгцээ тэднийг баярлуулсан онцгой арга хэмжээ болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан