Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Н.Тавинбэх: ДЦС-3 дээр дахин дэлбэрэлт болоогүй

Дулааны гуравдугаар цахилгаан станцад урд шөнө дахин осол гарсан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг асуудалд "ДЦС-3" ТӨХК-д хяналт тавих Засгийн газрын БЭТ Н.Тавинбэх "ДЦС-3 дээр өнгөрсөн зургаадугаар сарын 2-ны өдөр 50 мегабатын хүчин чадалтай турбин генератор дээр гэмтэл гарсан. Уг гэмтэлд өртсөн тоног төхөөрөмж, энэ тоног төхөөрөмжийн зориулалттай барилга байгууламж, галд өртсөн. Уг тоног төхөөрөмжийг цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болсон томоохон хэмжээний аваар осол гарсан. Улмаар ЗГ-аас уг станцад онцгой дэглэм тогтоосон. Уг онцгой дэглэмийн хугацаанд сэргээн засах ажиллагаа хэвийн явагдаж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техникийн технологийн саатал багагүй гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Өмнө нь ч гарч байсан. Онцгой дэглэм тогтоож, сэргээн засварлалтын ажил идэвхтэй явж байгаа энэ үед дотроосоо мэдээлэл задалж, сенсаци болгож буй нь туйлын зохимжгүй юм. Гарсан гэмтлийг засварлах ажил 7 хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрт нь янзлаад хэвийн ажиллагаанд оруулж байсан. "ДЦС-3"-ийн үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч байна. Үүнд дургүйцсэн хүмүүс үйлдвэрлэлийн гэмтлийг нийгэмд сүртэйгээр мэдээлж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна" гэлээ.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан