Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрамын орон нутаг дахь анхны томилолт Мянганы суут хүн - Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэллээ. Тэрээр түүх, байгаль, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Зүүн бүс, тэр дундаа Хэнтий аймаг стратегийн өндөр ач холбогдолтой бүс нутаг хэмээн онцолж, өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингис хот, Норовлин, Дадал, Батноров, Дэлгэрхаан сум болон Бэрх тосгонд ажиллалаа.


Монгол Улсын Засгийн газраас 2023–2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг Зүүн бүс буюу түүхэн аялал жуулчлалын бүс хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд Хэнтий аймгийн байгаль, түүх, соёлд тулгуурласан эко болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байна. Энэхүү бодлого, хөтөлбөрийн хүрээнд тус бүсийн жуулчдыг хүлээн авах дэд бүтэц, Түүхэн аялал жуулчлалын “Алтан цагираг” маршрутын хөгжүүлэх, соёлын төв, номын сан, музей зэрэг байгууллагуудын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэх зорилгоор ажиллалаа.


Чингис хот:

  • Өндөрхаан нисэх буудал

  • Хэнтий аймгийн музей

  • Хан Хэнтий чуулга

Норовлин сум:

  • Шихихутаг цогцолбор

  • Соёлын төв, номын сан

Дадал сум:

  • Онон-Балжийн Байгалийн цогцолборт газар

  • Хог хаягдлын төвлөрсөн байгууламж

  • Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор 

Батноров сум:

  • “Тэнгэрийн андгай” хөшөөт цогцолбор 

Бэрх тосгон:

  • Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв

Дэлгэрхаан сум:

  • Монголын нууц товчоо цогцолбор

Томилолтын үеэр аймаг, сумдын болон салбарын байгууллагуудын удирдлагууд сайдыг хүлээн авч, хариуцсан байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй төсөл, бүтээн байгуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа. Зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, яамны зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, бодлогын түвшинд зохицуулалт хийх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр боллоо.

Мөн Азийн хөгжлийн банк (ADB)- ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр анх удаа хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлал” төслийн хүрээнд Их Эзэн Чингис хааны төрсөн нутаг Дадал сумын нутагт хэрэгжиж буй Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ Сайд Ч.Ундрам илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан