Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад Аль-Муршидийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оманы харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд Омантай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын Үндэсний баялгийн сангийн талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газрын сайн туршлагаас судлах, хамтран ажиллах саналыг тавив.

Оманы Хөрөнгө оруулалтын газар нь Оман Улсын Баялгийн сан бөгөөд газрын тос, байгалийн хийн орлогыг зөв зохистой ашиглах, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг хариуцсан Оманы хөрөнгө оруулалтын үндсэн байгууллага юм.

Монгол Улсын Үндэсний баялгийн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд Оманы Султант Улсын туршлага чухал болохыг уулзалтын үеэр талууд онцолж энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд санал нэгдлээ. Уулзалтаар хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар мөн санал солилцлоо.

Монгол Улс өргөн уудам газар нутагтай, байгалийн арвин баялагтай, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд Оманы Султант Улстай хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой гэдгийг Ерөнхий сайд дурдлаа.

Мөн тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр баримталж буй Засгийн газрын бодлогыг танилцуулж Монгол Улс эдийн засгаа тэлэхэд эрдэс баялгийн хайгуулын салбарт хөрөнгө оруулалт чухал байгааг онцоллоо.

Ноён Абдулсалам Аль-Муршиди Оман Улсын Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагаа, тэргүүлэх зорилтуудын талаар танилцуулаад Монгол Улстай уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан