Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан Азийн загвар байгууллага төлөвшүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөлд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар хамрагдаж байна. Салбартаа сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилготой загвар байгууллага болох уг төслийн эхний үе шатанд төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцооны долоон талбарт нотолгоонд суурилсан үнэлгээ хийх юм. Үнэлгээг хийхэд техникийн дэмжлэг үзүүлэхээр Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Гая Гордон, хөтөлбөрийн зохицуулагч Мд Танвир Файсал нар наймдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.

Эдгээр загвар байгууллага тус бүр тодорхой төрийн үйлчилгээний төслийг хэрэгжүүлж, төрийн байгууллагын тасралтгүй сайжруулалтын соёл төлөвшүүлэх, төрийн үйлчилгээ илүү үр дүнтэй, иргэдэд ээлтэй, ил тод болгох жишиг тогтоож, сайн засаглалыг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулаад зогсохгүй олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилготой.

Цаашид төслийн хүрээнд Азийн бүтээмжийн байгууллагын мэргэшсэн олон улсын зөвлөхүүдийг урьж, төгөлдөршлийн тогтолцооны аргачлалаар үнэлгээ, дүн шинжилгээ хийж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан, бүтээмж, чанарыг дээшлүүлэх арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх юм байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд:

Монголын Бүтээмжийн Төв (МБТ): Азийн Бүтээмжийн Байгууллагын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд Монгол Улсад бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж байна.

Азийн Бүтээмжийн Байгууллага (АББ): 1961 онд Ази Номхон далайн бүс нутагт төрийн болон хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилгын хүрээнд байгуулагдсан. Өдгөө 21 гишүүн оронтой бөгөөд гишүүн орнуудын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх болон байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (ЗГХХГ): Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийх, сайн засаглалыг төлөвшүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэйгээр уг төслийг хамтран  хэрэгжүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан