Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Абдулсалам Бин Мухаммад Аль-Муршидийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оманы харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд Омантай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын Үндэсний баялгийн сангийн талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газрын сайн туршлагаас судлах, хамтран ажиллах саналыг тавив.Оманы Хөрөнгө оруулалтын газар нь Оман Улсын Баялгийн сан бөгөөд газрын тос, байгалийн хийн орлогыг зөв зохистой ашиглах, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг хариуцсан Оманы хөрөнгө оруулалтын үндсэн байгууллага юм. Монгол Улсын Үндэсний баялгийн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд Оманы Султант Улсын туршлага чухал болохыг уулзалтын үеэр талууд онцолж энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд санал нэгдлээ.  Уулзалтаар хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар мөн санал солилцлоо. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, байгалийн арвин баялагтай, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд Оманы Султант Улстай хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой гэдгийг Ерөнхий сайд дурдлаа.

Мөн тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр баримталж буй Засгийн газрын бодлогыг танилцуулж Монгол Улс эдийн засгаа тэлэхэд эрдэс баялгийн хайгуулын салбарт хөрөнгө оруулалт чухал байгааг онцоллоо.

Ноён Абдулсалам Аль-Муршиди Оман Улсын Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагаа, тэргүүлэх зорилтуудын талаар танилцуулаад Монгол Улстай уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан