192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Строс Кан зургийг нь нийтэлсэн сэтгүүлээс 130 мянган евро нэхэмжлэв
Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Строс Кан өчигдөр Францын хоёр ч сэтгүүлийг хувийн амьдралд оролцсон хэмээн шүүхэд өгч нийтдээ 130 мянган евро нэхэмжилсэн байна. Францын “VSD”, “Closer” хэмээх хоёр сэтгүүл түүнийг Корсик арал дээрх амралтад Мириам Л’Оффир гэдэг бүсгүйтэй байх зургийг нь авч нийтэлсэн юм байна. Тиймээс Строс Кан “VSD” сэтгүүлээс 80, “Closer” сэтгүүлээс 50 мянган евро нэхэмжилжээ. Уг нь тэр зураг олон нийтийн анхаарлыг тэгтлээ их татаагүй ч “Стросс Канаас болгоомжил” гэсэн анхааруулга болгож нийтэлсэн гэж гомдол гаргагч өөрөө үзсэн байна.
Мириам Л’Оффир ч бас сэтгүүлүүдээс тус бүр 100 мянган евро гаргуулахаар нэхэмжилсэн байна.
2011 оны тавдугаар сард Доминик Стросс Кан Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгчийг хүчирхийлэх гэсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж байсан юм. Түүнийг хэдийгээр буруугүй гэж үзсэн ч тэрээр үүнийхээ улмаас ОУВС-гийн тэргүүний албан тушаалаасаа огцорч, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжоо алдсан юм.

Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик Строс Кан өчигдөр Францын хоёр ч сэтгүүлийг хувийн амьдралд оролцсон хэмээн шүүхэд өгч нийтдээ 130 мянган евро нэхэмжилсэн байна. Францын “VSD”, “Closer” хэмээх хоёр сэтгүүл түүнийг Корсик арал дээрх амралтад Мириам Л’Оффир гэдэг бүсгүйтэй байх зургийг нь авч нийтэлсэн юм байна. Тиймээс Строс Кан “VSD” сэтгүүлээс 80, “Closer” сэтгүүлээс 50 мянган евро нэхэмжилжээ. Уг нь тэр зураг олон нийтийн анхаарлыг тэгтлээ их татаагүй ч “Стросс Канаас болгоомжил” гэсэн анхааруулга болгож нийтэлсэн гэж гомдол гаргагч өөрөө үзсэн байна. Мириам Л’Оффир ч бас сэтгүүлүүдээс тус бүр 100 мянган евро гаргуулахаар нэхэмжилсэн байна.
2011 оны тавдугаар сард Доминик Стросс Кан Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгчийг хүчирхийлэх гэсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж байсан юм. Түүнийг хэдийгээр буруугүй гэж үзсэн ч тэрээр үүнийхээ улмаас ОУВС-гийн тэргүүний албан тушаалаасаа огцорч, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжоо алдсан юм.

0 Сэтгэгдэл























