Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Тавантолгой төмөр зам” ХХК нь Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар үргэлжлүүлэн, захиалагчийн хяналтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.Төслийн хүрээнд 2025 оны долдугаар сарын 06-08-ны өдрүүдэд геодезийн цэгүүдийг баталгаажуулсан. Тодруулбал, барилга угсралтын ажлын үндэс суурь болох геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг бэлтгэж дууссан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч China Railway Construction Corporation (CRCC) компанийн инженерүүдтэй хамтран хэмжилт хийж, ашиглалтад нийцэж буй эсэхийг баталгаажуулсан юм.Барилга угсралтын ажлын хуваарийн дагуу 2025 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

Хаалттай бүсэд байрлах хориг хашааны нийт 603 нүхийг бэлтгэж, суурин шонгийн 16 өрөмдлөгийг хийж гүйцэтгэлээ. Мөн 27 ширхэг хатуу цэгийг ухаж бэлэн болгосон юм.Одоогийн байдлаар Монголын хилийн дотор 27 Хятад ажилтан ажиллаж байгаагаас инженер техникийн ажилтан 6, тогооч 1, орчуулагч 1, туслах (газар шорооны ажил) 19 ажилтан, Монгол-Хятадын дундын бүсэд нийт 45 Хятад ажилтан ажиллаж байна.Мөн Монголын талаас хилийн бүсэд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Р.Отгонсүрэнгээр ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн баг ажиллаж байна.Техникийн хувьд суурийн өрмийн машин2, кран3, ковш1, эксковатр3, миксер1, усны машин1, нийт 12 тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

May be an image of 8 people

May be an image of 1 person

May be an image of 1 person

May be an image of text

May be an image of 5 people

May be an image of 3 people and text

May be an image of 1 person, combine and text

May be an image of oil refinery and text

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан