Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө Ховор, хуучны автомашинуудын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд гарч байна Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна Дулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна Нарантуул, Шинэ Сандэй, Содон бөмбөгөр худалдааны төвүүд маргааш ажиллаж эхэлнэ Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ Ирэх 10 жилд хөгжиж буй орнуудын дундаж давхарга 2 дахин тэлэх төлөвтэй. Харин Монголд... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ “ТОРГОНЫ ЗАМ” (SILK WAY RALLY-SWR) АВТО РАЛЛИ ОЛОН УЛСЫН УРАЛДААН МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлыг Ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэллээ.

Тэрбээр, монголчууд бид ардын хувьсгалаас өмнө ердийн хөсгөөр жин тээж, морин өртөөгөөр алба залгуулан өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрд хүрч үйлчилдэг байсан нүсэр ажлаа түргэн шуурхай, өндөр бүтээл, үр ашигтай автотээврийн хэрэгслээр солиод 100 жилийн босгон дээр ирлээ. Бахдам амжилтын түүхийг бүтээсэн ахмад үедээ талархаж, баялаг түүхийг түүчээлж яваа энэ цагийн залуустаа баярлаж байна. Салбарын үүслээр 100 жил хэмээн тоологдож буй боловч, монголчууд 1900 оны эхээр “Хаалган хүрээ тээврийн пүүс” хэмээх өнөөдрийн бидний нэршсэн улс хоорондын тээвэр хийж байсан түүхэн баримтыг дурдлаа.1925 оны сүүлчээр 25 автомашинтай авто баазыг байгуулснаар өнөө цагийн үндэсний тээврийн байгууллагын суурь тавигдсан. Энэ 100 жилийн хугацаанд тус салбар улс орныг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын өргөн уудам нутгийг холбож, хөгжлийн үрийг түгээж явсан автотээвэрчдийн нөр их хөдөлмөрийг үеийн үед бахархан дуурсах учиртай хэмээгээд монгол хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлийн тод томруун илэрхийлэл бол үе үеийн автотээвэрчид гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, автотээврийн салбар улс орны хөгжилд гүйцэтгэсэн үүргийг онцгойлон дурдаад Монгол Улсын хөгжлийн түүх бол энэ салбарын түүх юм. 1960-аад оны манай улсын аж үйлдвэрлэл, газар тариалан бүтээн байгуулалтын хөгжлийн үеийг автотээвэрчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тухайлбал 1950-иад оны сүүлчээр тус салбарт “зуу мянгат”, “бумтан” жолооч, 1960 оны эхээр “саятан” жолооч зэрэг хөдөлгөөн өрнөн энэхүү алдрын эзэн болохын тулд саад бэрхшээлийг давж, хөдөлмөрлөж ирсэн ахмад тээвэрчдээрээ бахархаж байна гэлээ.Автотээврийн салбарын 100 жилийн амжилтыг тоон баримтаар илэрхийллээ. Тухайлбал, 1925 онд автотээврээр 400 мянган тонн ачаа тээвэрлэж байсан бол 2024 онд 85.2 сая тонн болж 213 дахин нэмэгджээ. 1935 онд 800 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2024 онд 145.1 сая зорчигч тээвэрлэсэн нь 181.3 дахин өссөн байна. 2015 онд монголчууд олон улсын тээвэрлэлтэд нэг хувийг эзэлж байсан бол 2025 онд 46 хувь болж, долоон улсад тээвэр хийж байсан бол 2025 онд 23 улсад тээвэрлэлт хийж байна. Автотээврийн салбарын өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн хэрэгцээг хангахын тулд хууль, эрх зүйн орчныг нь улам боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид Та бүхэн амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж байна гэлээ.Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг “Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт байгууллага”-аар шагнажээ. 

 

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

1 Сэтгэгдэл
Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
Хамгийн их уншсан