Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
ОБЕГ: Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, үүрэг чиглэл өглөө
Чулууг урлагийн бүтээл болгосон нь
Наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
Шинэ арслан Э.Батмагнайг "Lexus-600" автомашинаар мялаалаа
Фото сурвалжилга: Наадмын эргэн тойронд...
Математикийн олон улсын 70 дугаар олимпиадыг Монгол Улс зохион байгуулна
Шинэ гарди Н.Өсөхбаярыг эдэлбэр газар бүхий хаусаар мялаалаа
Наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
Уншигч та бүхэнд наршилтаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Урьдчилан сэргийлэлт:
- Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
- Нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх
- Шингэн ус сайн уух
- Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
Илрэх шинж тэмдэг:
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа цухалдах
- Царайны өнгө цонхийж цайх,
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах/ ихсэх/
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Авах арга хэмжээ:
- Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, / Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /
- Бүлээн шингэн уулгах / чихэртэй ус, цэвэр ус /
- Хүйтэн жин тавих
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
- Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл