Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны долоодугаар сарын 14-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 14-15-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Долоодугаар сарын 14-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-нд баруун төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 14, 17-нд бага зэргийн бороо, 18, 23-нд бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 18, 19-нд бага зэрэг сэрүүсэж 21-26 хэм, бусад хугацаанд 26-31 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан