П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй
Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо
Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ
Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ
ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна
Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.
- Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын бүтээлийн санг баяжуулан, Монголын утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Дагвын Цахилгааны орчуулсан Эртний грекийн алдарт зохиолч, Хомерын “Одиссей”, “Илиада” орчуулгын бүтээлүүд,
- Соёл урлагийн салбарт 45 жилийн хөдөлмөрөө зориулж, орчин үеийн рок поп хөгжмийн урлаг, дууны яруу найраг, баримтат уран зохиолыг хөгжүүлэхэд авьяас чадвараа дайчлан, эх орон, их түүх, үндэсний бахархал, үнэт зүйлсийг бэхжүүлж, хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох эцэг, эхийн хайр, хайр сэтгэлийн олон шилдэг бүтээл туурвисан Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайханы үг, ая “Чингис хаан” рок дуулал, “Чингисийн баатрууд”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” бүтээлүүд,
- Өнө эртнээс Төв Ази болон Монгол орны говь, ойт хээр, тал хээрийн нутагт тархан амьдарч, 20 дугаар зууны дунд үед бүрэн устсан тахийг эх орныхоо унаган байгаль, уугуул нутагт нь амжилттай нутагшуулж, зэрлэг удмыг нь сэргээн, устах аюулаас хамгаалж, Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль хамгаалал, байгалийн шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт бүтээл Төрийн шагнал хүртлээ.
Тахь адууг нутагшуулах багийн гишүүдээр:
- Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Намхайн Банди,
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Замбын Батжаргал,
“Олон улсын тахь групп”-ын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Очирын Доржраа,
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үндэсний ахлах зөвлөх, доктор Пэрэнлэйн Галрагчаа,
Их говийн дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан Оюунсайханы Ганбаатар нар ажиллажээ.
0 Сэтгэгдэл