Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ

 

 

Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулахын тулд төслүүдийг нэгтгэх, орон тоо, бүтцийг шинэчлэх, урсгал зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ авах  Засгийн газрын тогтоол гарлаа. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албанд 474 ажилтан ажиллаж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийн урсгал зардалд 2023-2024 онд 57 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 29,7 тэрбум төгрөг батлагдсан байна. 

Засгийн газрын тогтоол гарснаар тус зардлыг дахин 40 орчим хувиар бууруулж 11,5 тэрбум төгрөг хэмнэхээр тооцлоо. Зээл тусламжийн хэлэлцээр бүрийн дараа  тусгайлсан төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагддаг. Эдгээр олон төслийн нэгжийг нэгтгэн “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийг байгуулж, орон тоог 200 орчмоор багасгахаар боллоо. Мөн төслийн нэгжүүд хувийн байгууллагуудын оффис түрээслэхгүй, зөвхөн харьяалагдах төрийн байгууллагын байранд ажиллах үүрэг өглөө. Ингэснээр жилд дунджаар хоёр тэрбумын зардал хэмнэнэ.Цаашид шинээр эхлэх гадаад, зээл тусламжийн төслүүдэд төслийн нэгж шинээр байгуулахгүй, холбогдох салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид хамааруулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан