Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Тэрбээр баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцоно.

 

Наадмыг зохион байгуулахдаа гадаад, дотоодын жуулчид, аялагчдад мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд дэвшилтэт Augmented Reality буюу AR технологийг ашиглана. Тодруулбал, наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, зочид буудал, ресторан, такси болон яаралтай түргэн тусламжийн дуудлагын мэдээллийг англи болон монгол хэлний сонголттойгоор виртуал хэлбэрээр хүлээн авах боломжтой. Мөн дөрвөн том музейг 3D хэлбэрээр харж, сонирхох боломж бүрдсэн.

Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбар суудлаасаа хамаарч 100’000, 130’000, 150’000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбарыг маргааш буюу долоодугаар сарын 2-ноос www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ. Харин нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарын үнэ 80’000 төгрөг байх бөгөөд www.ticket.mn сайтаар борлуулах юм.

Нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар захиалах заавар:

Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга долоодугаар сарын 2-ны 07:00 цагаас eNaadam.mn сайт дээр эхэлнэ. Иймд тасалбар борлуулагдаж эхлэхээс өмнө бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай.
Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. Мөн өнгөрсөн жил бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдийн мэдээлэл eNaadam.mn сайтад хадгалагдсан.
Нэг хүн хоёр тасалбар захиалах боломжтой. Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 1 цагийн дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 1 цаг өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
Захиалсан тасалбараа өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ийн салбар болон гэртээ хүргүүлэн авах боломжтой.
Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах заавар:

  • Хэрэглэгч өөрийн утасны дугаар, цахим шуудангийн хаягаараа бүртгэлээ үүсгэн, суудлаа сонгоно.
  • Нэг хүн хэдэн ч тооны тасалбар захиалах боломжтой.
  • Бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд тань QR код очно.
  • Тухайн QR кодыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G18 хаалгаар уншуулан, нэвтэрнэ.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан