Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгчээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Монгол төрийн наадам бол ард түмний оюун санааны дархлаа, үндэстний нэгдмэл байдлыг илтгэх, төрт ёсны их утга учрыг тээсэн монголчуудын итгэл үнэмшил юм. Тиймээс энэ утга агуулга, үнэ цэнийг алдагдуулахгүй, ёс заншил, соёл уламжлалаа нягт хадгалахад онцгойлон анхаарах шаардлагатай.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана. Өөрөөр хэлбэл, олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахыг зорьж байна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын бэлтгэл ажил болоод Хүй долоон худагт морин уралдааны зам, бусад тохижилтын ажил хэвийн үргэлжилж байгаа гэдгийг холбогдох салбар хороодын дарга нар хэллээ.

Энэ жил Японы эзэн хаан манай улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан наадмын нээлт болон Төрийн хүндэтгэлийн тоглолтын утга агуулгад онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалт, аюулгүй байдалд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг баталсан. Энэ нь монголчуудын морьтон соёл, нүүдэлчний бахархлыг дэлхий дахинд таниулах чухал алхам юм. Иймд баяр наадмын хөтөлбөрт морьтой үзүүлбэр, адууны хийморь сүлдийг илэрхийлсэн агуулгыг түлхүү тусгахыг холбогдох салбар хорооны удирдлагуудад анхааруулж захилаа. Мөн Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбайгаасаа үзэх боломжоор хангах, баярын уур амьсгалыг орон даяар нэгэн зэрэг түгээх бэлтгэлийг хангаж ажиллахыг холбогдох салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.

Баяр наадмын нээлтийн тасалбарыг гадаад дотоодын жуулчдад хүртээмжтэй зохион байгуулах зорилгоор наадмын нээлт, хаалтын арга хэмжээний тасалбарыг www.enaadam.mn, нээлтийн арга хэмжээг орой дахин үзүүлэх тасалбарыг www.ticket.mn цахим хаягаар дамжуулан захиалан авах боломж бүрдүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

Монгол төрийн наадам бол Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд оршдог бахархал, төрт ёс, тусгаар тогтнолын баталгаа, эв нэгдлийн илэрхийлэл. Иймээс энэхүү баярыг гүн хүндлэлтэйгээр, үнэ цэнийг нь улам тодотгон зохион байгуулах нь өнөө цагийн бидний эрхэм үүрэг, нэр төрийн хэрэг мөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан