Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
ЗГ: 2025 онд нийт 8702 иргэнд 961.6 газар өмчлүүлнэ

ЗГ: 2025 онд нийт 8702 иргэнд 961.6 газар өмчлүүлнэ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.  Газрын сан нэгдмэл байх, нэгдсэн уялдаа зохицуулалтаар хангах хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газар тухайн онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг орон нутгийн саналын дагуу нэгтгэн хэлэлцэн шийдвэрлэдэг болсон.

Тус тогтоол батлагдсанаар Нийслэлийн Налайх дүүрэг, 7 аймгийн 35 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, нийслэл болон Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүрэг, 19 аймгийн 86 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулан нэмж санал ирүүлснийг хянаж нэгтгэн 44.4 мянган га талбай бүхий 3797 байршлыг улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулахаар боллоо.

Улсын хэмжээнд төлөвлөлтийн дагуу 296 байршилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээ хэрэгжих, 221 байршилд хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж бүрдэж, малчдын хоршоонд газар эзэмшүүлэх, иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон өвөлжөө, хаваржааны доорх газрын зориулалтаар газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, орон сууцжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын асуудал шийдвэрлэгдлээ.

Мөн шийдвэрийн дагуу үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар ашиглах, эзэмших хүсэлт гаргасан 2034 иргэн, хуулийн этгээд болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан 1763 иргэний хүсэлт тус тус шийдвэрлэгдэх боломжтой боллоо.

Түүнчлэн, өнөөдрийн хуралдаанаар Завхан, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн саналын дагуу тухайн аймгуудад 2025 онд нийт 18.03 га талбай бүхий 158 иргэний газрыг өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд нийслэл болон 18 аймгийн 114 сумдын нутаг дэвсгэрт нийт 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэх юм.

 

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан