Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 119 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, баталлаа

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2025.06.25)-ийн хуралдаанаар “Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 119 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан баталлаа.

Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор “Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталсан.

Тухайн үед Завхан, Ховд, Сүхбаатар аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаагүй, хурлын тов тодорхойгүй байсан тул тус тогтоолд дээрх 3 аймгийн өмчлөлийн санал тусгагдаагүй.

Тэгвэл Завхан, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 03 дугаар сарын 28, 31-ний өдрүүдэд хуралдаж, 2025 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтын саналаа ирүүлсэн болно. Харин Сүхбаатар аймгийн хувьд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэж байгаатай холбогдуулан өмчлөл төлөвлөөгүй байна.

Иймд Завхан, Ховд аймгийн нийт 158 иргэдийн газар өмчлөх нөхцлийг хангах үүднээс давхцал, зөрчилгүй газрын байршлыг Засгийн газрын 119 дүгээр тогтоолын хавсралтад нэмж тусгасан бөгөөд улсын хэмжээнд нийт 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэх боломж бүрдэж байна гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан