Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Элсэлтийн шалгалтдаа 7 шалгуулагч гар утастай орсон учир оноог тэглэсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан даваа гарагт болж, хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцлээ. Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа элсэлтийн шалгалттай холбоотой асуудлыг Ерөнхий сайдаас асуув.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Та бидний сандал суудал ярьж байх хооронд элсэлтийн шалгалт болоод өнгөрлөө. Элсэлтийн шалгалтад 42 мянган суралцагч шалгуулсан. Шалгалт нэлээн хуудуутай болсон. Энэ талаар Ерөнхий сайд мэдээлэл авсан уу?

П.Наранбаяр энэ талаар өөрийгөө өмөөрч, арьсаа хамгаалсан мэдээллийг олон удаа өгсөн. Монголын ирээдүйн төлөө УИХ-ын гишүүд дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Асуудал гаргасан Боловсролын сайдад яаралтай арга хэмжээ авч, огцруулах хэрэгтэй гэж Монголын мянга мянган багш нар шаардаж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Элсэлтийн шалгалтыг 43318 хүүхэд өгсөн. Шалгуулагчдын 50-60 хувь нь тэнцсэн нь улсын олон жилийн дундажтай ойролцоо үр дүн гарсан. Шалгалтыг үндэсний хэмжээнд 50 төвд зохион байгуулсан. Тест задарсан асуудал байхгүй. Долоон шалгуулагч гар утастай ороод хураалгаж, шалгалтын оноогоо тэглүүлсэн зөрчил гарсныг эс тооцвол үндсэндээ зөрчилгүй гэсэн мэдээллийг өгсөн.

Гэхдээ бид энэ чиглэлээр холбогдох газруудтай хамтарч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Шууд цацалтыг шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа тусгайлан зассан байрнаас шалгуулагчийн анхны оноог мэдээлсэн. Энэ бүх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс ил тод ард түмэнд хүргэсэн. Хэвтээ харилцаанд алдаа дутагдал гарсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцох нь зөв гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан