Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ.

Уг технологийн дэвшил нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал болох авто замын түгжрэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх камерын нэгдсэн систем юм.

Өмнө нь нийслэл, дүүрэг, хороод нэгдсэн системгүй, хяналтын камерын ашиглалт хангалтгүй байсан. Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон есөн дүүргийн Засаг даргын дэргэд Теле камерын хяналтын дэд төвийг байгуулснаар камеруудын дүрс мэдээллийг нэгтгэж, нэгдсэн удирдлагад оруулах, нэгдсэн удирдлагын төвөөс дэд төвүүд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бий болголоо.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд нийслэл хотыг бүтээмжтэй, ухаалаг болгох ажлын эхлэл теле камерын систем болж байна. Уг систем нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлж, түгжрэлээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй таслан зогсоох зорилготой. Мөн зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулаад зогсохгүй цаашдаа ухаалаг, бүтээмжтэй Улаанбаатар хотын эхлэл болно” гэлээ.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ийн захирал Ч.Хувьзаяа “Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний удирдлагын төвд 2606 камераар 10 төрлийн зөрчлийг илрүүлж, иргэд, олон нийтэд мессеж хэлбэрээр мэдээлэл хүргээд эхэлсэн. Ингэснээр бид замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслийн бодит цагийн өгөгдөл, дата мэдээллийг авдаг. Үүнд үндэслэн гэрлэн дохио болон авто замын зохион байгуулалтыг ухаалгаар зохицуулах боломж бүрдлээ” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан