Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” буюу “ТНАЛТ”-ын үйл ажиллагаатай танилцлаа.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”буюу ТНАЛТ нь бүрэн автомат цогц бүтээн байгуулалт бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авч бутлан ангилж, жилдээ 20 сая тонн нүүрсийг вагонд ачих хүчин чадалтай тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх том оврын технологийн шийдэл бүхий үйлдвэрлэл юм.

ТНАЛТ нь техникийн хүчин чадлын дагуу хоногт буюу 24 цагт нийт 8 цуваа буюу 400 вагон, 800 чингэлэгт 25760 тонн нүүрс ачих боломжтой. Ачилтын хувьд 1 галт тэрэг 58 вагон 116 чингэлгийг 1:30 цагийн хугацаанд ачиж дуусгадаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Энэхүү ТНАЛТ нь экспортын тээвэрлэлтийн зардал болон хугацааг богиносгож Монгол Улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Caluanie Muelear Oxidize худалдаж аваарай Бид үйлдвэрлэлийн болон лабораторийн хэрэглээнд зориулж анхны Caluanie Muelear Oxidize нийлүүлдэг. Өндөр цэвэршилттэй, болгоомжтой савлагаатай, дэлхий даяар хүргэлттэй. Итгэмжлэгдсэн ханган нийлүүлэгч – итгэлтэйгээр захиалаарай! Caluanie Muelear исэлдүүлэх, Caluanie, борлуулах Caluanie, үйлдвэрлэлийн Caluanie, Caluanie химийн нийлүүлэгч, Caluanie Oxidize онлайн, Caluanie дэлхий даяар тээвэрлэлт, Caluanie онлайнаар, химийн нийлүүлэгч АНУ, анхны Caluanie Muelear. https://caluaniemuelearus.com/catalog/ https://caluaniemuelearus.com/ Falschgeld Kaufen,Premium falsch geld kaufen , Kaufen Sie vertrauenswürdiges ,falschgeld bestellen,Kaufen Sie gefälschten Евро, falschgeld kaufen telegram https://caluaniemuelearus.comchi support@caluaniemuelearus.com
Хамгийн их уншсан