Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээлэл хийлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Хоёрдугаар сарын 18-наас хойш халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол одоо эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599,  хүнд 37 хүн, нэн хүнд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна.

Одоогоор эм, тарианы тасалдал байхгүй. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүст ор хангалттай байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй хүмүүст зөвлөгөө өгч, гэрээр нь эмчлүүлж байгаа.

Ингэхдээ тэдний овог нэр, регистрийн дугаарыг нь авч, Нийслэлийн эрүүл мэндийн газарт мэдээлж байгаа тул өрхийн эмнэлгүүдэд мэдээллийг авч, тэдгээр хүмүүст үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.

Улаанбурхан өвчний эсрэг товлолт вакциныг 9 сар болон 2 настай хийдэг. Харин Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу вакцины нас нь болоогүй ч 6-8 сартай хүүхдүүдэд вакцин хийж эхлээд буй. Энэ нь дэгдэлтийн үед авч буй хариу арга хэмжээ” гэдгийг хэллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан