Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Байгалийн түүхийн музейн ашиглалтын өмнөх захиргааны дарга болон төслийн зохиогч, гүйцэтгэгч, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч талуудын төлөөлөгчид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей”-н бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцууллаа.

 

Богдхан уулын дархан цаазат газрын "Их тэнгэрийн ам"-д байрлалтай Монгол Улсын музейн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей”-н бүтээн байгуулалтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа билээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө боловсруулахаар олон улсын зөвлөх үйлчилгээний “Лорд культурал ресурсес” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан.Бүтээн байгуулалтын ажил 2023 оны 08 дугаар сараас эхэлсэн ба нийт 6 га газарт 41,757.6 м² талбай бүхий 5 блок барилга барьж байна. Тус барилгын А, Б, В блок нь үзвэрийн хэсэг бол Г, Д нь агуулах, авто зогсоолын зориулалттай юм. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Содон Номин Констракшн” ХХК ажиллаж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан