Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.20)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод хуваарилсан талаар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын есөн гишүүний энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын есөн гишүүний энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 10 гишүүний энэ сарын 19-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас мөн энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нарын гишүүдийн энэ сарын 19-нд өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын есөн гишүүний энэ сарын 19-ний өдөр өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас энэ сарын 19-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгйин газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд тус тус хуваарилжээ.

Засгийн газраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг “Яаралтай” горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, энэ горимоор хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулсан юм. Санал хураалт явуулахын өмнө тэрбээр импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн асуудал Улсын Их Хурлаар өмнө нь хэлэлцэгдсэн боловч 64 гишүүний дэмжлэг авч чадалгүй буцаагдсаныг сануулж, энэ асуудал хоёр талтай, дотоодын үйлдвэрлэгч нар, улаан буудайн тариаланчид, цаашилбал хэрэглэгчдэд хүндрэл, дарамт үүсэж буй тул зохицуулалтыг хийх нь зүйтэй гэсэн үүргийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт өгсний дагуу хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өмнөхөөр нь хэвээр өргөн барихдаа дагаж гарах “Хууль батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлах хүсэлтийг тавьсан гэлээ.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь нь дэмжиж, хуулийн төслийг яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Энэ хуулийн төслийг Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 16-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны тавдугаар сарын 29-ны үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч уг зээлийн хэлэлцээрт Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурсан бичвэрийн алдаа байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулж, уг алдааг засуулахаар Засгийн газарт буцаасан юм. Алдааг залруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр албан бичгээр ирүүлсэн тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.

“Эрчим хүч-3 төсөл”-өөр Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх юм. Үүнд зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй, банкны үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувь байх юм. 2029 онд хэрэгжиж дуусах уг төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Улсын Их Хурлын чуулганы өнгөрөгч сарын 29-ны нэгдсэн хуралдаандь тавьсан хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, А. Ариунзаяа, Д.Пүрэвдаваа, Н.Алтаншагай нар асуулт асууж, үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат БНСУ-ын Экзим банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 10 аймгийн Дулааны цахилгааны станцын төслийн талаар тодруулга авч, Багануураас Чойбалсан чиглэлд татах 220квт-ын шугам сүлжээний ажил ямар түвшинд явааг болон Дорнодын цахилгаан станц болон нүүрсний уурхайн хооронд үнэ, тарифын үл олйголцол байгааг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан юм. Түүний асуултад Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт хариулахдаа Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан талаар дурдаад, ирэх онуудын хөгжлийн төлөвлөгөөнд эрэмбэлэн тусгаж ажиллахаар төлөвлөсөн тухай ярив. Дорнод аймаг дахь Адуунчулууны нүүрсний уурхай бүтээгдэхүүнийхээ үнийг нэмснийг Эрчим хүчний зохицуулах хороо хянаж байгаа ажээ. 10 аймгийн Дулаан цахилгаан станцын төслийг гүйцэтгэж байсан БНСУ-ын компани дампуурсан талаарх асуудлыг тус улсын талд тавиад байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Засгийн газарт шуурхай ажиллахыг даалгах талаар санал гаргаж, байгуулагдаад хоног хугацаа нь тоологдож эхэлсэн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах асуудал удаашрах нь хүү, санхүүгийн үр дагавартайг Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрээр жишээлэн анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа “Эрчим хүч-3 төсөл”-ийн эдийн засаг, санхүүгийн өгөөжийг хэрхэн тооцоолсон болон зээлийн хэлэлцээрт бичвэрийн алдаа гаргасан асуудалд хэрхэн хариуцлага тооцсон талаар асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай энэхүү төсөл Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжид ямар нөлөө үзүүлэх болон нийслэлийн алслагдсан гэр хорооллууд, шинэ суурьшлын бүсүүдэд буй айл, өрхүүдийн эрчим хүчний хүртээмж, чанарыг хэрхэн сайжруулах талаар асуув. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөн сайжруулах “Эрчим хүч-3 төсөл” Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг өргөтгөхөд шууд нөлөө байхгүй гэдгийг тодотгож, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг 2035 он хүртэл өргөжүүлэх, өргөтгөхөд нийт 2.0 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн судалгаа гарсан болон нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байгаагаас ажил удаашралтай явагдаж байгааг тэрбээр онцолсн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталъя гэсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн тул Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

1 Сэтгэгдэл
Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
Хамгийн их уншсан