Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
"ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно"

Боловсролын үнэлгээ төвөөс  Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. БҮТ-ийн ЭШ хариуцсан албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал мэдээлэл өглөө.  Тэрбээр “Өнөөдөр элсэлтийн шалгалт түүхийн хичээлээр эхэлсэн.  Энэ жил Элсэлтийн шалгалтын улс орон даяар нийт 50 төв дээр зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатарт 27 байр, орон нутагт 23 байранд нийт 3000 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Энэ жил нийт 43.318 шалгуулагч бүртгүүлснээс 40 мянга гаруй шалгуулагч шалгалт өгч байгаагаас 3000 гаруй нь өмнөх оны төгсөгчид байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсч буй сурагчдын тоо 42.961 байна. Үүнээс орон нутгийн төгсөгч 21362 байгаа бол хотод 21599 шалгуулагч шалгалт өгч байгаа.

Энэ удаагийн Элсэлтийн шалгалтын математикийн 1000 бодлогыг анх удаа нээлттэйгээр танилцуулж, эндээсээ шалгалт авч байгаагаараа онцлог. Элсэлтийн шалгалтын оноог BI системд байршуулахаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгддөг дүн оноонд дүйцүүлсэн. Монгол хэл бичгийн шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж, 400-гаас дээш оноо авах ёстой. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болоод 3-4 жил болж байна. Дараагийн шалгалтыг ирэх арванхоёрдугаар сард дахин зохион байгуулна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан