Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн

Авлигатай тэмцэх газраас  шалгагдсан гаалийн байцаагч нарын асуудлаар ГЕГ-аас мэдээлэл хийж байна. 

ГЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Л.Очгэрэл, Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналтын хэлтэс нь албан хаагчдын сахилга ёс зүйн зөрчил, албан хаагчийн хууль ёсны эрхийг хамгаалах үндсэн үүрэгтэйгээр 2023 онд байгуулагдсан.

Манай хэлтэс 2023 онд 172 албан хаагчийг шалгаж, 49 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан. 2024 онд 142 албан хаагчийг шалгаж, 72 албан хаагчид сахилгын шийтгэл ногдууллаа. 2025 онд гарсаар 36 албан хаагчийг шалгаж, 16 албан хаагчид сахилгын шийтгэл ногдууллаа.

Үр дүнг харахад 2023 онд гарсан нийт зөрчлийн 60 орчим хувь нь татвараас зайлсхийх, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд байв. Харин 2025 онд ихэнх нь ажил тасалсан зэрэг ёс зүйтэй холбоотой асуудлууд байгаа нь тухайн нэгж ГЕГ-т бий болсноор албан хаагчдын хууль сахих түвшин дээшилсэн гэж дүгнэж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан