Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Яармагийн гүүрний зүүн талаас төв талбай хүртэлх явган хүний замыг шинэчилж байна

Хан-Уул дүүргийн 2, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний 7 км явган хүний замыг гурван багцад хуваан, шинэчилж байна. Үүний нэг хэсэг болох “Эм Эс Жи Ти” ХХК-ийн гүйцэтгэж буй Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх урд талын 2.5 км явган хүний замын ажлын дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, хучилтын ажил таван хувьтай үргэлжилж байна. Ажлын явцад хяналт тавихаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Мөн энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. 

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна. Энэ хүрээнд нийслэлийн зүгээс аль болох монгол аж ахуйн нэгж, байгууллагуудыг төсөл, хөтөлбөрүүдэд ажиллуулах бодлогыг барьдаг. Иймээс ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцсан ажлаа цаг тухайд нь чанар, стандартын дагуу гүйцэтгэх нь чухал” гэв.

Мөн энэ үеэр явган хүний замыг шинэчлэхдээ тухайн өдөр шинэчилж чадах хэсэг буюу 20-30 метр замыг шинэчлээд, дараагийн хэсэг рүү шилжих, нэг дор бүх хавтангаа хуулахгүй байх, шинэчлэлтийн ажил үргэлжилж буйг илтгэх тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулах, явган зорчигчид зорчих түр замыг гаргаж өгөх, явган хүний замын дэргэдэх замын нөхөн сэргээлт болон цэвэрлэгээний ажлыг дор бүр нь давхар гүйцэтгэх зэргийг гүйцэтгэгч “Эм Эс Жи Ти” ХХК-д үүрэгдлээ.

Дугуйн замын шинэчлэлтийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Дугуй, мотоцикл, мопед, скүүтер зэрэг тээврийн хэрэгсэлтэй зорчигчдод зориулан Чингисийн өргөн чөлөө дагуу авто замын зорчих хэсгийн хоёр талаар 80 см өргөнтэй дугуйн замыг гаргах ажил үргэлжилж байна. Уг шинэчлэлтийн ажил эхний ээлжид “ТЭЦ-3” ДЦС-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл, цаашлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилнэ” гэсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан