Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Монгол Улсад “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр”-ийн үзэсгэлэн, арга хэмжээ эхэллээ

Зургаадугаар сарын 27-нд олон улсын Бичил, Жижиг, Дунд Үйлдвэрүүд (БЖДҮ)-ийн Олон Улсын Өдөр тохиодог ба БЖДҮ-ийн тогтвортой хөгжил, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмрийг тэмдэглэдэг. Монгол Улсын Засгийн газар энэ өдрийг угтаж, зургаадугаар сарын 12-15-ны хооронд БЖДҮ-ийг дэмжих, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Сүхбаатарын талбайд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас нийт 300 орчим бизнес эрхлэгчид (ЖДҮ болон хоршоод) өөрсдийн бүтээгдэхүүнээ нийт 150 асар, 10 гаруй Монгол гэрт байрлуулан сурталчлахаас гадна үйлчлүүлэгчид, бизнессүүд хоорондоо холбоо тогтоох боломжоор хангагдан мөн үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалж байна.

Дэлхийн БЖДҮ-ийн өдөр нь баяр ёслолоос илүү, мэдлэгээ хуваалцах, хамтын ажиллагааны сүлжээг хөгжүүлэх, өсөлт хөгжилтийг тэтгэдэг энтрепренёр сэтгэлгээг танин мэдэх талбар юм. Эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр болсон БЖДҮ-ийг дэмжиж буй төсөл нь цаг үеэ олсон, нэн шаардлагатай гэдгийг эдгээр өдрүүд дахин бататгаж өглөө.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан