Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан. Дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх аж. Хуваарийн дагуу засварын ажил үргэлжилж байна.

Хуваарийн дагуу 2025 оны зургаадугаар сарын өнөөдрөөс буюу 10-ны мягмар гарагаас эхлэн дараах байршилд 12 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.

 

6.10-6.22

/12 хоног/

БӨҮР, "Говь-2" ХК орчмын хэрэглэгчид

Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид

Ирээдүй хороолол, БҮК орчмын хэрэглэгчид

Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хорооллын хэрэглэгчид
ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид

"Говь" ХК, "Натур агро" ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан